Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын бүсийн сургалт болж байна

2017-09-21

Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 21-ний өдөр  Дорноговь аймгийн Засаг Даргын ивээл дор Монголын Ахмадын Холбоо болон аймгийн Ахмадын хорооноос  зохион байгуулж байгаа Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын ахмадын байгууллагын удирдах ажилтан, идэвхтэн сонгуультны “ЗҮҮН БҮС”-ийн сургалт, зөвлөгөөн Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд болж байна.

Тус арга хэмжээний нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монголын Ахмадын Холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Аймгийн Ахмадын Хорооны дарга С.Ичинхорлоо нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Сургалтын гол зорилго нь Ахмад настны тухай хууль, журмыг цогцоор нь сурталчлан таниулж, нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. 

Энэхүү сургалт зөвлөгөөнд Дорноговь аймгийн 20 гаруй ахмад, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас 100 гаруй ахмадууд ирж оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%