Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-21

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу 2017 оны 9-р сарын 20-ны өдөр, 14:00 цагаас аймгийн “Иргэний танхим”-д Өлгий сумын хэмжээнд байгаа ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдийн дунд “Ерөнхий боловсролын сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Х.Маргулан, аймаг дахь Тагнуулын газрын ахлах ажилтан, ахмад С.Батсайхан, аймаг дахь Цагдаагийн газрын ГБХХГХУС мэргэжилтэн, ахмад К.Ёлка, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн А.Төлеугүл, Монголын хуульчдын холбооны аймаг дахь салбарын тэргүүн Раушан нар нийт 150 гаруй сурагчдад бэлдсэн сэдвийн хүрээнд хичээл заав. 

Уг сургалтын зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.9, 2.13 дахь заалтуудыг хэрэгжүүлэх,  аймагт гарч буй гэмт хэргийн шалгаан нөхцөл, хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЕБС-ийн удирдлага, багш, ахлах ангийн сурагчдад ойлгуулан таниулах явдал юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%