Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо Хурлын хороод ажиллах батлагдсан удирдамжийн дагуу хуралдав.
Хурлын хорооны гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр /Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Насанбат, гишүүн Ц.Дуламжав, Б.Мөнхбат, Д.Отгонбаатар, Ч.Болормаа, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн/ дүүргийн Хурлын танхимд хуралдаж 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын товч тайлантай танилцлаа. Тайланг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од танилцуулж мэдээлэлтэй холбоотой гишүүдийн асуултад хариулт өглөө.
Мөн үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ж.Мягмаржав, Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах нараас Чингэлтэй дүүргийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нэмэлт мэдээлэл авсан юм.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засаг даргын Захирамжаар ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө батлуулж, төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 90 хувьтай байна.
Дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд холбогдох тайлан, мэдээлэлтэй танилцаж , цаашид анхаарах зарим асуудал дээр саналаа хэлж, дүүргийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг “Хангалттай” гэж дүгнэв.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО