Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн даацыг тодорхойлох судалгаа хийлээ.

2017-09-21

Төслийн хүрээнд "Бэлчээрийг зөв зохистой ашиглах журам" батлан гаргах ёстой. Сумын  нутаг дэвсгэрийн бэлчээрийн даацыг тодорхойлох ажлын хүрээнд  сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Баянтөр  БОХУ-ны байцаагч Б.Баяраа, Газрын даамал Д.Эрдэнэ, ЖДҮБХХ-сан мэргэжилтэн Г.Төмөрбаатар, Байгаль хамгаалагч Д.Мягмаржав,  бүрэлдэхүүнтэйгээр  2017 оны 8-р сарын 14-21-ны хооронд сумын ихэнх нутгаар нийт 500 км гаруй зам явж нийт 29 цэгээс фото мониторингийн судалгаа хийлээ.

Бэлчээрийн даацын судалгаа, өвөлжилт, хаваржилтийн байдалд дүн шинжилгээ хийж тухайн суманд бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар журмыг боловсруулах ажлыг төслийн багийнхан хийж байна.

2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд, 20 гаруй хувьд муу байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%