Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нээлттэй хаалганы өдөрлөгт 50 гаруй иргэд хамрагдав

2017-09-23

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар 2017.09.23 ны өдөр Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан ажиллав. Уг өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням болон сумын Хүний хөгжил,Нийгмийн бодлогын хорооны гишүүд оролцлоо.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нийгмийн халамж хүртэгчээс - Хөдөлмөр эрхлэгч рүү” гэсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга С. Энхболд мэдээллийн эхэнд онцолсон юм.

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны гишүүд аймгийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авч, эдгээр төсөл хөтөлбөрүүд иргэдэд тэгш хүртээмжтэй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллахыг хүсэв. Ажлын өдрүүдээр төрийн үйлчилгээг авч амждаггүй иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхээр иргэдээс санал авсан байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг мэдээ мэдээллээр хангах, Ажил хайгч иргэнийг бүртгэх, Ажлын байрны захиалгыг иргэдэд хүргэх, Ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг өгч ажиллав. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг аялгуу”ХХК-аас байнгын асаргаатай 3 хүүхдэд тэргэнцэр үнэ төлбөргүй олгож, Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Шүтэн Уул” ХХК-аас сургуулиас 2 хүүхдэд формын хувцас тус тус хандивласан байна. Өдөрлөгийн хүрээнд нийгмийн халамжийн хэлтсээс 23 иргэн зөвлөгөө мэдээлэл авснаас хүүхдийн мөнгөтэй холбоотой 2 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлаар 1 иргэн тус тус мэдээлэл авчээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%