Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“Дархан ус суваг” ХК 10 дугаар сарын 1-нээс эхлэн шинэ тарифаар үйлчилнэ

2017-09-25

Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаар тогтоолын дагуу “Дархан ус суваг” ХК ирэх сарын нэгнээс эхлэн цэвэр бохир усны үйлчилгээний тариф, усны үйлчилгээний суурь хураамжид өөрчлөлт оруулж шинэ тарифаар үйлчилж эхлэхээр болжээ. Энэ дагуу  /2017.09.22/ тус компанийн холбогдох удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Үндсэндээ тоолууртай айл өрх бүр цэвэр усанд 1 тн тутамд 1014 төгрөг, тоолуургүй айл өрх бүр 1352 төгрөг, бохир усанд тоолууртай айл өрх бүр 1105 төгрөг, тоолуургүй айл өрх бүр 1495 төгрөг төлөх ажээ. Харин үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд цэвэр усанд 1тн тутамд 1885 төгрөг, бохир усанд 2030 төгрөг төлөх юм байна. Дархан ус суваг компани нь цахилгаан, нийгмийн даатгал, татвар гээд нийт 1,8 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд нийт 274 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%