Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​АЖ АХУЙ НЭГЖИЙН ГЭРЭЭ СУНГАЛТ 10 ДУГААР САРЫН 02-НООС ЭХЭЛНЭ

2017-09-25

“Дархан ус суваг ХК” нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугамд холбогдсон аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэрийн газруудтай цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах 2018 оны Ус ашиглалтын аж ахуйн нэгжийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 20-ны өдрүүдэд 08:00-18:00 цагийн хооронд өөрийн байгууллагын нэг цонхны үйлчилгээний төвд гэрээг байгуулан ажиллах ажээ. Тус гэрээ нь 15 хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд хийгдэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн ирж гэрээний сунгалтаа хийх юм байна. Үүнд Гэрээний дэвтэр, Заагийн схемийн зураг, Объектын 4 тал зураг, Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, Эзэмшигчийн иргэний үнэмлэх хуулбар, Төлбөр тооцооны үлдэгдэлгүй байх, Байгууллагын тамга тэмдэг багтаж байна. Дурдсан хугацаанд гэрээ сунгалт хийгдээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ-ийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-наас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги ногдуулан цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээг цуцалж үйлчилгээ үзүүлэхгүйг “Дархан ус суваг” ХК-аас мэдэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%