Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13-р хуралдаан хуралдлаа

2017-09-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хуралдаан 2017 оны 9-р сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1.Аймгаас газрын талаар 2017-2020 онд баримтлах бодлого батлах тухай
2.Сум хоорондын хилийн цэсийн маргааныг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт
3.Аймгийн өмчийн харилцааг зохицуулах журмын шинэчилсэн төслийн танилцуулга
4.Аймгийн "Хөдөлмөрч манлай ахмад" шалгаруулсан дүнгийн тухай 
5. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай 
6.Төрийн одон медальд уламжлах тухай зэрэг нийт 6 асуудал хэлэлцэж 2 тогтоол батлав.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13-р хэлэлцсэн дээрхи асуудлаас Сум хоорондын хилийн цэсийг тодотгон хилийн цэсийг батлуулах санал уламжлах тухай асуудлыг хойшлуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VI хуралдаанаар хэлэлцэх 3 асуудлыг Хурлын хороодод шилжүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%