Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ИРЭХ ЛХАГВА ГАРАГТ ДУУСНА

2017-09-25

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын насжилтын хугацаа дууссан бөгөөд эвдрэл гэмтэл ихээр үүсэж иргэд зорчигчдыг бухимдуулах болсон. Уг замын засвар арчлалтыг хариуцдаг “Дархан АЗЗА” ТӨХК нь Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын эвдрэлийг цаг тухай бүрд нь засварлаж ирсэн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн 187км-188км-т ээлжит засварын ажлыг эхлүүлжээ. Засварын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцаж 09 дүгээр сарын 27 гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 187км-188км-т ээлжит засварын ажлыг дуусгах үүргийг өглөө. Иймд иргэд, зорчигчид авто замын нөхцөлд тааруулан тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%