Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

2017-09-25

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 39 дүгээр тогтоолоор иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.  Тус дэд хөтөлбөрийн эхний шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбатаар ахлуулсан аймгийн удирдлагууд тус хөтөлбөрийн явцтай танилцсан байна. Эхний ээлжинд мэдрэл, 103, хүлээн авах, амаржих тасаг, захиргаа зэрэг газруудад нийт 32 ширхэг камерыг тендерт шалгарсан “Easy Net” ХХК байршуулаад байна. Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр амбулатори, тасаг нэгжийн үйлчилгээнд цахим бүртгэл, мэдээлэл хяналтын орчин нөхцлийг бүрдүүлж, тусламж үйлчилгээний менежментийг сайжруулж, шуурхай ил тод нээлттэй байдлыг хангах, тусламж үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилготой юм. Р.Тунгалаг-Эрдэнэ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%