Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2017-09-26

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсний 25 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг чадавхижуулах нь” сэдэвт туршлага солилцох сургалт, уулзалт /2017.09.22-24/ Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа. 
Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд тэдний ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь  уг арга хэмжээний зорилго юм. 
Энэ үеэр аймгуудын ИТХ-ын удирдлагуудын өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан  мэдээлэл илтгэлүүд тавьсан ба мөн ажилтнуудын дунд гар бөмбөг, бэсрэг наадам, "Яг түүн шиг" шоу зохион байгуулагдаж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаныхан амжилттай оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%