Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ИАР ЗОЧИЛЛОО

2017-09-27

     Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока энэ сарын 26, 27-ны өдрүүдэд манай аймагт айлчилж байгаа билээ. Тэрээр  /2017.09.26/ “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон тус байгууллагын удирдлагуудтай санал солилцлоо. 
24 жилийн тэртээ тус үйлдвэр Япон Улсын туслалцаатайгаар байгуулагдсан бөгөөд Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайкагаас мэргэжилтнүүд ирж, 10 гаруй жилийн хугацаанд үйлдвэрийн ажилчдад заавар, зөвлөгөө өгч байжээ. Өнөөдрийн уулзалтаар 2 тал боловсон хүчин бэлтгэх, ажилчдыг нарийн мэргэжилд сургах, хуучирсан тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав.
Элчин сайд Масато Такаока мөн Төмөр замын Дархан-2 өртөө болон, аймгийн Музейн үйл ажиллагаатай танилцсан юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%