Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 13 дугаар хурал хуралдлаа

2017-09-29

Тус хурлаар аймгийн Иргэний танхимаар Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал сэдэвт, Гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн оролцоо, цаашид зохион байгуулах ажил, арга хэмжээ сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах ажлын хэсэг мөн Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохицуулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл”-ийг байгууллаа.

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 01ий өдрөөс 12 дугаар сарын 01ийг хүртэл Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад 1 тонн нүүрсийг 8000 /НӨАТ ороогүй/ төгрөгөөр худалдах чиглэлийг орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өглөө.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад чиглэл болголоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийг тооцож Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж, хэрэгжилт нь 100 хувь хангагдаж, үйл ажиллагаа нь тогтмолжсон 59 тогтоолын 61 заалтыг хяналтаас хаслаа.

Иргэдийг төрийн шагналд тодорхойлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнаж, орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%