ТӨВ АЙМГИЙН ИТХ, ЗДТГ “АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨН ТУСЛАХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НҮБ-аас анх 1990 онд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баярын өдөр болгон зарлаж байсан түүхтэй. Манай улс ахмадын баярыг 1992 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. Энэ жил Төв аймгийн ИТХ -ын ажлын алба, ЗДТГ-аас Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад буурлуудаа урьж төрийн албаны ажлын туршлагаас нь залуу төрийн албан хаагчдад туршлага хуримтуулах, зөвлөн туслуулж, ажлын арга барил суулгах зорилгоор “Ахмад мэргэжилтний зөвлөн туслах өдөр”-ийг зохион байгууллаа. “Ахмад мэргэжилтний зөвлөн туслах өдөр”-өөр төр захиргааны байгууллагад ажиллаж байсан 57 ахмад буурлууд уригдан залуу мэргэжилтнүүдтэй зэрэгцэн ажиллаж, ажлын арвин туршлагаасаа өвлүүлэн үлдээлээ. Төв аймгийнхаа нийт ахмадуудад Олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь урт наслаж, удаан жаргаарай.