Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-10-05

Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье.
Дархан сумын ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг билээ.

Хойч үеийг халамжлан хүмүүжүүлэгч багш нарынхаа болон боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын шинэчлэлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх үйлсэд цаашид бид хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэхдээ таатай байх болно. Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн “БАГШ” танд Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%