Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХБХОХБТХ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД 13 ДУГААР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ “ЭЗЭНЖҮҮЛЭХ” ТАЛААР ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ

2017-10-05

       Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо /2017.10.04/ эрхлэх асуудлынхаа хүрээнд 13 дугаар хорооллын цахилгааны эх үүсвэр болох 6/0,4 кВ-ын өртөөний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн байдалтай танилцаж дүгнэлт гаргалаа. 
Энэ үеэр аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон холбогдох мэргэжилтнүүд, Орон нутгийн өмчийн албаны дарга П.Батсүх, Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх сүлжээ ХК-ийн Техникийн албаны дарга Э.Эрдэнэбат нар байлцаж, тус хорооллын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай ажиллагааг хангахын тулд хариуцах тодорхой эзэнтэй болгох тухай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй санал солилцсон юм. 
Жил ирэх тусам өргөжин тэлж буй Дархан хотод шинээр байгуулагдах нийтийн орон сууцны хорооллуудын дэд бүтцийг шийдвэрлэх ажлын хүрээнд 2007 онд 13 хорооллын цахилгааны эрчим хүчээр хангах дэд өртөө ТП 536, 537, 538-ыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тус хорооллын бүсэд өнөөдрийн байдлаар 478 өрх амьдарч байна.   
Гэтэл эдгээр орон сууцуудыг цахилгаан эрчи хүчээр хангадаг ТП 536, 537, 538 нь одоог хүртэл тодорхой хариуцсан “Эзэн” байхгүйгээс барилгын дээврээс ус гоожиж, цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтээх эрсдэл үүсчээ. Тиймээс уг ТП-нд байнгын хяналт тавьж, засвар үйлчилгээ хийж, найдвартай хэвийн ажиллагааг хангах шаардлага  бий болоод байна. 
Иймд Эрчим хүчний тухай хуулийн дагуу тус дэд өртөөг мэргэжлийн байгууллага болох ДСЦТС ХК-д хүлээлгэн өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах нь зүйтэй хэмээн аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид болон бусад холбогдох албаныхан зөвшилцсөн бөгөөд уг дүгнэлтийг аймгийн ИТХ-д танилцуулж, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%