Дорноговь аймгийн Сайншанд сумын “Шинэ
эхлэл” Ерөнхий боловсролын 5-р сургууль үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн баяр
өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өдөр тохиож байна. Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр баярын мэндчилгээ дэвшүүлж,
улс орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйгээ авч явах өндөр
боловсролтой, өргөн мэдлэгтэй, чадварлаг төгсөгчдийг олноор төрүүлэх эрхэм
үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсэн ерөөлөө.
Мөн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
Ч.Байгальтуяа, МУСТА хөгжмийн зохиолч Б.Ганболд, МУСТА яруу найрагч
Л.Эрдэнэбат, ахмад багш Ч.Оюунбилэг болон бусад үе үеийн багш, ажилчид үйл
ажиллагаанд уригдан оролцож байна.
Мөн энэ өдөр “Хүүхдийн ордон”-д ойн
баярт зориулсан баярын хурал болсон бөгөөд тус арга хэмжээнд аймгийн Засаг
дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Сайншанд
сумын Засаг даргын орлогч О.Ганбат нар оролцлоо.
Энэ үеэр ажил үйлсээрээ бусдаа
манлайлсан тэргүүний шилдэг багш, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Тухайлбал ИТХ-ын даргын “Өргөмжлөл”-өөр Сайншанд сумын 5 дугаар сургуулийн дунд
ангийн сургалтын менежер Э.Булганг шагнаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт
хүслээ.