Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-10-06

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр-т тусгагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх зорилтын хүрээнд 15-34 насны залуучуудыг сургалтад хамруулж төсөл шалгаруулан гарааны бизнесийг дэмжих төсөлд хамруулж байна.

Тодруулбал: Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Стартап Монгол ТББ, аймгийн ЗДТГазар, аймгийн Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний газар хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төсөл хөтөлбөрийн зорилго нь аймагт гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх , залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгоход чиглэж байгаа ажээ.

Мөн өнөөдөр төсөл хэрэгжүүлэгч төлөөллүүд ирж аймгийн 13 сумаас шалгарсан 50 гаруй залуучуудыг хамруулан Ховд Их Сургуулийн аймаг дахь салбар сургуульд “Орон нутаг дахь гарааны бизнесийг дэмжих ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт үнэлгээ” сэдэвт сургалт явуулж байна.

Тус сургалтыг 3 өдөр явуулах бөгөөд сургалтад хамрагдаж байгаа залуучуудыг сургаж дадлагажуулан аймагтаа нэн шаардлагатай, эрэлт хэрэгцээтэй тулгамдаж буй асуудлаар төсөл бичүүлэн шалгаруулах юм.

Хэрэв эхний 1, 2-р байранд шалгарсан төсөл тус бүрийн гарааны бизнесийг дэмжих зорилгоор Швейцарын Хөгжлийн Агентлаг, GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Стартап Монгол ТББ-аас 10 сая төгрөгөөр, 3,4 байранд шалгарсан төслийг аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран дэмжиж ажиллахаар боллоо.

Түүнчлэн өнөөдрийн сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг ямагт дэмжиж ажиллахаа илэрхийлэн цаашид хийж хэрэгжүүлж болохоор эрэлт хэрэгцээтэй ажлын талаар танилцуулж сургалтын үйл ажиллагаанаас амжилт хүсэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%