Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн багш нар Олон улсын багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2017-10-05

Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөр 10 дугаар сарын 05-ны өдөр тохиож, “Баярын хурал”, “Хүндэтгэлийн концерт”-ыг Хөгжимт драмын театрт зохион байгуулсан байна.

Баярын хурлын үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд болон үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтнууд оролцов.
Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын салбарын ойрын 4 жилийн зорилтыг шинэчлэн боловсруулж, боловсролын салбарын ёсзүйг сайжруулан, олон нийтийн оролцоог өргөжүүлж, сургууль, цэцэрлэгийг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулж, мөн Дэлхийн банк, Швецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжсэн Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд 10 сургуульд Олон нийтийн оролцоот сургууль төсөл хэрэгжүүлэн, боловсролын байгууллагын үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагууд буй болгосныг нийт сургууль, цэцэрлэгүүдэд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 
Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургууль, багш бүр чин сэтгэлээсээ хичээн ажиллаж, үүний үр дүнд 1 дүгээр сургуулийн физикийн багш Ш.Оюунгэрэл, 3 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Батсүх, 6 дугаар сургуулийн МХУЗ-ын багш М.Сарантуяа нар Монгол улсын зөвлөх багш боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%