Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Дархан-Уул аймгийн багш нарын баярын хурал болов

2017-10-09

Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын 51 дэх өдрийг Дархан-Уул аймгийн багш нар боловсролын чансаагаар 3 дугаар байр, Улсын Тэргүүний сургууль төрүүлсэн, Элсэлтийн ерөнхий шалгалтаар 10 сурагч 800 оноо авсан, гадаадын тэргүүлэх сургуульд суралцагчдаараа улсдаа 2 дугаар байранд орсон амжилтуудаараа угтлаа. Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд Улсын тэргүүний Үндэсний лаборатори Оюуны – Ирээдүй цогцолбор сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид өөрсдийн бэлдсэн урлагийн номероор нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа бэлэг барьснаар Дархан-Уул аймгийн багш нарын баярын хурал эхэлсэн юм. 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын салбарт нийтдээ 1083 багш ажиллаж та бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад эрдэм мэдлэг түгээж байна. Олон улсын багш нарын баярын хурлын үеэр салбарын тэргүүн, аймгийн тэргүүн, найрамдлын дархан, хүндэт жуухаар олон жил үр бүтээлтэй ажилласан багш нар шагнагдаж баяр дээрээ баяр нэмлээ. Мөн энэ өдрийн баярын хурлын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Аймгийн Үндэсний лаборатори Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль улсын тэргүүний сургууль болсон батламж, Од цогцолбор сургууль, 13 дугаар цэцэрлэгийг аймгийн Тэргүүний Сургууль цэцэрлэг болгосон өргөмжлөл, мөнгөн шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар гардуулан өгсөн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%