Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн өдөр тохиолоо

2017-10-09

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд манай аймагт төвийн бүсийн 5 аймгийн хамтран урлаг спортын тэмцээн нээлтээ  /2017.10.06/ Дархан-50 цогцолборт хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тамгын газрын даргын дарга Б.Батхуяг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр болон 5-н аймгийн эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтсийн 150 гаруй албан хаагчид оролцлоо. Урлаг соёлын арга хэмжээ өчигдрөөс эхэлсэн бөгөөд маргааш дүнгээ гаргах юм. Монгол улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь зорилтот бүлгийн 75 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс төлсөн байна. Мөн эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан, таниулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажлууд хийгдэж байна. Манай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 46 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байгаа бөгөөд 2017 оны байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 25 тэрбум 789,2 сая төгрөг төвлөрүүлэхээс 26 тэрбум 810,9 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт өссөн дүнгээр 104 хувиар биелүүлсэн амжилт, төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай хүргэх үүднээс цайны цаггүй ажиллаж байгаа зэрэг олон бүтээлч ажлуудаараа ойгоо угтаж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%