Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хамтран “2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд иргэдээс санал авах нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэг нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдах тул иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Холбогдох утас: 70370199
АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ