Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2017-10-09

Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярт зориулсан баярын хурал 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 

Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нар уригдан оролцож, үйлдвэрчний эвлэлийн тухай өөрийн санал бодлоо хуваалцаж үе үеийн удирдлагууд, нийт гишүүд, идэвхтэн сонгуультнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэ өдөр “Саран Хөхөө” театрт ойн баярт зориулсан баярын хурал болсон бөгөөд ажил үйлсээрээ тэргүүлсэн МҮЭХ-ны САЗТ-ын ахлах мэргэжилтэн, төслийн зохицуулагч  Ц.Гэнэндуламыг “Аймгийн ИТХ-ын даргын ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4314
2974 / 69%
842 / 20%
245 / 6%
253 / 6%