Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлээр хийгдсэн ажил

2017-10-10

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх хаврын арга хэмжээг Аймгийн Засаг даргын А/142 тоот захирамжаар зохион байгуулан ажиллаж, 8 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад давхардсан тоогоор 267.6 мян.тол мал, мөн шинээр гарсан нийт 63.5 мян.толгой хургыг цэцэг өвчнөөс сэргийлэх тарилганд, энэ жилийн шинээр гарсан 5,6 мян.тугал, 77,0 мян.хурга ишгийг бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулаад байна. Паразит өвчнөөс сэргийлэх туулгалтанд 6.6 мян. адуу, 196.8 мян. хонь, ямаа, 1.3 мян нохой, боловсруулалтанд /ивомек/ 27.9 мян. үхэр, 230.8 мян. толгой хонь, ямаа, угаалганд 179.4 мян.толгой бог, 6.8 мян.толгой бод мал, ариутгал халдваргүйтгэлд малын өвөлжөөхашаа, түүхий эдийн агуулахын 289.0 мян.м.кв талбай тус тус хамруулаад байна. Улаанбаатар хотод шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд нийтдээ 1.3 мян. өрхийн 189.7 мянган толгой малд үзлэг тандалт хийхэд шүлхий өвчний сэжиг илрээгүй. Үүнтэй холбогдуулан голомт бүхий бүс нутагт зорчихгүй байх, амьд малын шилжилт хөдөлгөөн хийгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулснаар мал амьтны халдварт өвчин гараагүй тайван байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%