Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мал аж ахуйн салбарын чиглэлээр

2017-10-10

2017 онд 4 сумын 17 багт 2497 гаруй малчин мал бүхий өрхийн хонин толгойд шилжүүлсэнээр 660.6 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах зохион байгуулалт хийгээд байна. Жил бүр 250-280 малтай өрхийн 70.0-80.0 мянган толгой мал Сэлэнгэ аймгийн хил залгаа /Сайхан, Номгон, Баянгол, Мандал, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Хушаат/ гэх сумдад өвөлжиж хаваржиж ирсэн. Цаашид цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан өөр бусад аймгийн нутагт 345 өрхийн 76,9 мянган толгой малотроор өвөлжиж хаваржуулах ажлыг зохион байгуулахаар урьдчилсан тооцоо гарчээ. Хонин толгойд шилжүүлсэнээр 660.6 мянган малыг өвөлжүүлж, хаваржуулахад 63.4 мян.тн байгалийн хадлан, 9.9 мян.тн хүчит болон гар тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 62,2 хувь буюу 39.5 мян.тн хадлан,үйлдвэрийн тэжээл 934,5 тн, дарш, ногооны хаягдал 49,3 тн, давс хужир шүү 25,4 тн-ыгтус тус бэлтгээд байна.

Сумдаар нь авч үзвэл: /Дархан сум 15.2 хувь буюу 2,5 мян.тн, Хонгор сум 69.3 хувь буюу 20.0 мян.тн, Шарын гол сум 14.8 хувь буюу 1.2 мян.тн, Орхон сум 66.2 хувь буюу 6.5 мян.тн/

Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 230 тн өвс, 110 тн тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар нийт 129 тн өвс, 50.5 тн тэжээлийг бүрдүүлж агуулах саравчинд хурааж хадгалаад байна. Үүнд: /аймгийн нөөцөд 15 тн өвс, 15 тн тэжээл, Дархан сум 50тн өвс, 20 тн тэжээл, Хонгор сум 20тн өвс, 8 тн тэжээл, Шарын гол сум 24 тн өвс, 7.5 тн тэжээл, Орхон сум 20 тн өвс/ Мөн гурилын үйлдвэрүүдэд байгаа тэжээлийн нөөц болон үнийн судалгааг авч байна. Өнөөдрийн байдлаар 154 тн хивэгний нөөцтэй 1 тн хивэг 400.0-410.0 мянган төгрөгийн үнэтэй байна. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%