Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Газар тариалангийн чиглэлээр

2017-10-10

Намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ онд нийт 21,7 мян. га-д тариалалт хийсэн. Үүнээс:буудай 14,2 мян. га-д, арвай 812 га-д, гурвалжин будаа 30 га-д, тосны ургамал 4,9 мян.га-д, төмс 728.5 га-д, хүнсний ногоо 984.4 га-д, малын тэжээл 90 га-д тариалалт хийжээ. Гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтад муугаар нөлөөлж нийт 3.8 мян.га талбайн ургацыг алдаад байна. Үүнээс буудайн 733.1 га, 3029.5 га талбайгаас малын тэжээл бэлтгэжээ. Энэ сарын 5-ны байдлаар үр тариа 11.9 мян.га-гаас 9.6 мян. тн буюу нэг га-гаас дундажаар 8.0 цн, төмс 801.6 га-гаас 7,9 мян.тн буюу га-гаас 99.6 цн, хүнсний ногоо 936.4 га-аас 8.5 мян.тн буюу га-аас 90.4 цн, тосны ургамал 1.3 мян.га-аас 313 тн буюу га-аас 2.5цн, малын тэжээлийн ургамлыг 320 га-аас 800 тн ургацыг тус тус хураан авч ургалтын ажил 84.3 хувьтай байгаа бөгөөд хурааж амжаагүй 3.0 мян.га талбай цасанд даруулсан.Уринш боловсруулалтыг12.4 мян.га-дхийхээр зорилт тавьж ажилласнаар өнөөдрийн байдлаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 51 аж ахуйн нэгж, 62 иргэн уриншийн 1-р боловсруулалтыг 12.1 мян.га-д, 2-р боловсруулалтыг 10.0 мян.га талбайд тус тус хийгдэж 99.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас мэдээллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%