Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах асуудал шийдвэрлэгдэж байна

2017-10-11

Монгол улсын Ерөнхий сайд 2016 онд манай аймагт ажиллах үеэр иргэд Дархан сумын 10 дугаар багт байрладаг Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг орон нутагт шилжүүлэн авч цэцэрлэгийн зориулалтаар ашиглах саналыг гаргажээ. Энэ дагуу 2016 онд тус барилгыг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авч ашиглах саналыг аймгийн удирдлагууд Монгол улсын Ерөнхий сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус хүргүүлсэн байна. Үүний үр дүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуралдаж 1984 онд баригдсан 990,45 м2 талбай бүхий 2 давхар барилгыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт зөвхөн цэцэрлэгийн зориулалтаар орон нутгийн өмчлөлд балансаас балансад шилжүүлэх саналыг дэмжсэн шийдвэрийг гаргаж Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх асуудлыг Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%