Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭД 2018 ОНД ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГЛӨӨ

2017-10-11

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас өнөөдөр /2017.10.11/ “2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд иргэдээс санал авах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт аймгийн аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Иргэний танхимын дарга Д.Гантулга, аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх зэрэг албаны төлөөлөл, Дархан сумын багуудын төлөөллүүдээс бүрдсэн 80 гаруй иргэн оролцож, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. 
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх 2017 оны төсвийн  хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн тайланг  иргэдэд танилцуулав. 
Тухайлбал Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1  тэрбум төгрөг,  Орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 420.0 сая төгрөг,  Орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөг, Орон нутгийн төсөв болон замын сангийн 5.4 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай мэдээллийг тэрээр өглөө. 
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс Ахмадын хуулийн дагуу “Ахмадын өргөө” барих, явган хүний зам талбай, Ховдын хороолол хүртэлх авто замын засвар, Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн авто зам, худаг, багийн төв, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байр  барих, гэр хороололд хогийн сав байрлуулах, гэр хорооллын замыг засварлах, үерийн даланг засварлах, шинэчлэх, өндрийн гэрэлтүүлэг, мах сүү хүлээж авах хүргэлтийн цэг,  лаборатори, эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулах мал нядлах бичил цех, Хөтөл хорооллын зам засварлах 1,6 км засмал зам, Бүс нутгийг ойжуулах, орон сууцны байрнуудын гадна фасад, дээвэр засвар, Хүслийн хотхоноос Хабитат хүртэлх сайжруулсан шороон замын засвар хийх зэрэг давхардсан тоогоор нийт 96 саналыг гаргалаа. 
Улмаар сумдууд болон багуудад иргэдээс санал авах ажил үргэлжлэн хийгдэх иргэдээс хамгийн олон санал гаргасан ажлуудыг эрэмбэлэн 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төслийг боловсруулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%