Дархан хотын баярын өдрийг
угтан аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран 5-н
төрлийн тэмцээнийг аймагтаа зохион байгуулахаар болжээ. Тэмцээнүүдийн талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг 99944499, 99454453 дугаараас лавлах боломжтой.
1.Өсвөр
үе, Залуучуудын аварга шалгаруулах “DARKHAN CUP-2017” тэмцээн 10 дугаар сарын
11-15-нд Спортын ордонд болно.
2.Аймгийн
Засаг даргын нэрэмжит шатрын тэмцээн 5-н насны төрлөөр Хүслийн хотхоны шатрын
клубт 10 дугаар сарын 13-нд бүртгэн 14-ний 10.00 цагт Спортын ордонд тэмцээн
эхэлнэ.
3.Өсвөр
үеийн үндэсний бөхийн барилдаан 5-н насны ангиллаар 10 дугаар сарын 17-ны 09.00
цагт болно.
4.Улс
аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан 10 дугаар сарын 17-ны 16.00 цагт
Спортын ордонд болно.
5.Аймгийн
Засаг даргын тамгын газар, Нийгмийн ардчилалмонголын залуучуудын холбоо, БТСГ
хамтран “Мөрөөдөл Өөдөө -2017” бүх нийтийн кросс гүйлтийн уралдааныг 10 дугаар
сарын 17-ны 13.00 цагаас Найрамдал талбай, Дархан -50 цогцолборт тус тус зохион
байгуулахаар болжээ.