Турк Улсын Измир хотноо
2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болсон Гал
унтраах техникийн олон төрөлт спортын “Дэлхийн аварга” шалгаруулах 13 дахь
удаагийн тэмцээнээс Монгол Улсын тамирчид анхны хүрэл медалийг хүртсэн түүхэн амжилт
гаргасан. Тус тэмцээнд Онцгой байдлын албаны багийн гишүүдийн бүрэлдэхүүнд
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны
захирагч, дэслэгч О.Батсайхан нь явсан бөгөөд хугацааны өмнө ахлах дэслэгч
цолоор шагнагдсан бол ГТУА-22 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлагч
Г.Гантулга нь ГУТОТС-ийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож
Алтан медалийн эзэн болсныг тус тус үнэлэн өнөөдөр /2017.10.12/ аймгийн Засаг
даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Нийт албан хаагчдаа
амжилтаараа тэргүүлсэн ахлах дэслэгч О.Батсайхныг “Найрамдлын Дархан” тэмдгээр,
ахлагч Г.Гантулгыг Аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа. О.Батсайхан нь
энэ спортын олон улсын хэмжээний мастер, улсын дээд амжилтыг эзэмшдэг тамирчин
юм байна.