2017 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хаалтын арга хэмжээ /2017.10.13/ боллоо. Тус арга хэмжээнд аймаг сумын удирдлагууд болон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд оролцлоо. 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөг,Орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 415.0 сая төгрөг,Орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөг,Орон нутгийн төсөв болон замын сангийн 5.4 тэрбум төгрөг,Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 160 орчим төсөл, арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсэн байна. Шилдэг бүтээн байгуулагч цом өргөмжлөлөөр “Дархан Трейд” ХХК, “Дархан хөлөг” ХХК, “Дархан Азза” ТӨХК шагнагдсан бол Шилдэг бүтээн байгуулагчаар “Огторгуйн бүтээл” ХХК, “ОДНД” ХХК, “Билэг зоос” ХХК, “Лед сити” ХХК, “Жимс ногооны залуус” НҮТББ, иргэн Орхонтуул, З.Төгс-Итгэлт, Т.Мөнхжаргал, Р.Оюунчимэг нар тус тус шагнагдлаа.