Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын ажлын албаныхан мод тарив

2017-10-16

Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Нэг хүн-Нэг мод” аяныг өрнүүлсэн.


Дархан сумын ИТХ-ын ажлын албаныхан Мангиртын 15 баг буюу “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлэгч иргэдийн хамт гоёлын агч мод тарих аянд нэгдэв. Мод тарих нь нэг насны буян гэдэг. Шинэ гудамж төслийг хэрэгжүүлэгч Мангиртын 15 дугаар багийн иргэдийн явган хүний зам тавих ажилд туслаж амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэв.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%