Ойн хурлын үеэр Дархан хот үүсгэн байгуулагдсаны 56 жилийн ойн баярын босгон дээр гурван ихэр хүүхэд төрснийг онцлон Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Золбаярын Энхлэн, Золбаярын Энхлүүн, Золбаярын Энххүсэл нарын нэрийг аймгийн “Хүндэт дэвтэрт” бичиж алдаршууллаа. Мөн Турк Улсын Измир хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс Байлдааны тархалтын төрөлд 27,8 секундийн амжилтаар 3 дугаар байр эзэлж, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт гаргаж, Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах их үйлсийн төлөө амь, биеээ зориулж яваа Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Очирбатын Батсайханы нэрийг аймгийн “Хүндэт дэвтэрт” бичиж алдаршуулсан юм.