Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУТАГТ ХАРААГИЙН ДАРЬ ЭХ ЛАМЫН 4 ДҮГЭЭР ДҮРИЙН ХУВИЛГААН ГҮН УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАНА

2017-10-17

Дархан-Уул аймгаас 2015 онд Хутагт Хараагийн Дарь эх ламын 4 дүгээр дүрийн хувилгаан тодорч 2016 оны 8 дугаар сарын 11-нд Дархан-Уул аймгийн Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдэд номын ширээнд нь хүндэтгэн залах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тухайн оны 09 дүгээр сарын 27-нд Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хутагт Хараагийн Дарь эх лам сангийн тэргүүн С.Насанбат, Хутагт Хараагийн Дарь эх ламын 4 дүгээр дүрийн хувилгаан, Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржаалин хийдийн төлөөлөгчид, хутагтын гэр бүл, Дархан-Уул аймгийн бизнесийн төлөөлөгчид Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай ламд бараалхаж Хутагт ламын цаашдын сургалт болоод ирээдүйн талаар харилцан санал солилцсон. 2017 оны 10 дугаар сард Хутагт ламын өөрийн хүсэлт тааллаар Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам хүлээн авч номын нэр хайрлан номын багшыг нь болгоон зааж өгчээ. Энэ дагуу Энэтхэг улсын Брайвун Гоман Дацанд багшдаа шавь орж Самло аймагт номын ширээнд нь залах ёслолыг 2017 оны 10 дугаар сарын 16-нд зохион байгуулсан байна. Цаашдаа энэхүү хутагт лам нь Энэтхэг улсын Брайвун Гоман Дацанд буддын шашны чойр буюу гүн ухааны чиглэлээр маш олон жил суралцах ажээ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%