Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СӨХ-дын 2017 онд хийсэн ажлын тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ

2017-10-17

Дархан сумын хэмжээнд 37 СӨХ үйл ажиллагаа явуулж нийтийн эзэмшлийн орон сууцны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. Сууц өмчлөгчдийн холбоодын 2017 онд хийсэн ажлын тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Ажлын хэсгийн даргаар Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр ажиллана. Ажлын хэсгийн зүгээс өнөөдөр 2017.10.17 ны өдөр Дархан сумын 9,10,11 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Багийн Засаг дарга нарт тайлангийн хурал зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Тус хуралд иргэд оршин суугчдын ирцийг бүрдүүлэхэд анхаарах, дэд ажлын хэсэгт багтсан тус багаас сонгогдсон аймаг, сумын Төлөөлөгч, Багийн ИНХ, Засаг дарга нарыг ажлаа зөв зохион байгуулж тайлангийн хурлыг амжилттай зохион байгуулах талаар заавар зөвлөмжийг өгчээ.


Дархан сумын 9 дүгээр багийн Баян-Уул, Цагаан-Уул, Бадрах-Уул СӨХ-дын хурал 2017.10.21 ны өдөр ОИЦ-ын Б байр Урлагийн танхимд , Дархан сумын 10 дугаар багийн Жавхлант,Түмэн СӨХ-дын хурал 2017.10.21 ны өдөр ОИЦ-ын А байранд тус багийн Оргил-Өөдөө, Хатан-Уул СӨХ-дын хурал 2017.10.22 ны өдөр ОИЦ-ын А байранд тус тус болно. Дархан сумын 11 дүгээр багийн Идэр, Давшилт-21 СӨХ-дууд 2017.10.21 ны өдөр 9 дүгээр сургуулийн урлагийн танхимд, тус багийн Сэлэнгэ-4, Арвандөрөв Сөх-дын хурал 2017.10.22 ны өдөр 9 дүгээр сургуулийн урлагийн танхимд тус тус зохион байгуулах тул оршин суугчид та бүхэн СӨХ-дын тайлангийн хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%