Дархан хот байгуулагдсаны түүхт 55-н жилийн ойн хүрээнд аймгийн Биеийн тамир спортын ордонд өнөөдөр /2017.10.17/ өсвөрийн үндэсний бөхийн барилдаан 5-н насны ангиллаар явагдаж өндөрлөлөө. Тус барилдаанд нийт 156 өсвөрийн бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас 11-н насанд 18 сургуулийн сурагч А.Сумъяабазар, 12 насанд ШУТИС-ын лицей ангийн сурагч О.Гэрэлтбаяр, 13 насанд 1 дүгээр сургуулийн сурагч Г.Оюунболд, 14 насанд Од цогцолбор сургуулийн сурагч А. Өсөхжаргал, 15 насанд 9 дүгээр сургуулийн сурагч Б.Дэмбэрэл нар тус тус түрүүлжээ.