Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мөрөөдлөө бүтээ

2017-10-18

          Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх, МТ-ийн инженерийн шалгалтын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой.
Энэ удаагийн #Мэдээллийнтехнологийнинженерийншалгалтын “Танилцуулах семинар”-ыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн алба, ШУТИС-ийн Дархан дахь Технологийн Сургуультай хамтран “МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭ” уриан дор “Дэлхийн мэргэжилтэн болоход бэлэн үү?” сэдэвтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 19-нд зохион байгуулагдах гэж байна.
Тус семинар нь мэдээллийн технологийн инженерийн шалгалтын ач холбогдлыг төрийн болон бизнесийн байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах улмаар шалгалтын цар хүрээг тэлэх цаашлаад Монгол хүний МТ-ийн мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх зорилготой.
Монголын мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг нь мэдлэг чадвартай хүний нөөц бөгөөд олон улсын түвшинд өрсөлдөхүйц хүний нөөцийн бэлтгэхэд энэхүү олон улсын шалгалт чухал ач холбогдолтой.
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/ нь 4 түвшний 12 төрлийн шалгалттай бөгөөд МТҮП одоогийн байдлаар эхний 3 түвшин буюу Мэдээллийн технологийн паспорт шалгалт /МТПШ/, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /МТИСШ/, Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалтууд /МТИАТШ/-уудыг нэвтрүүлэн нийт 23 удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулаад байна.

2017 оны 10 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн ХУРЛЫН ЗААЛАНД 9.00-13.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Семинар хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй явагдах бөгөөд энэ үеэр шалгалтад үнэгүй хамрагдах эрхийг 4 оролцогчид олгох бөгөөд семинарт хүрэлцэн ирсэн хүмүүст 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг Мэдээллийн технологийн мэргэжилтэй залуус та бүхнийг энэхүү семинарт хүрэлцэн ирэхийг уръя.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%