Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2017 оны 2 дугаар ээлжийн цэргийн албанд явж буй эр цэргүүдийг үдэн гаргалаа

2017-10-19

Жил бүрийн намар, хаврын улиралд ээж аавууд эр цэргийн албанд хайртай хөвгүүдээ үдэн мордуулж, эр цэргийн албыг нэр төртэй хааж ирэхийг хүсэн ерөөдөг. Өнөөдөр аймгийн нийт цэргийн насны идэр залуус эх орныхоо дархан манаанд гар бие оролцохоор Найрамдал талбайд хуран цуглалаа. Хөөрч догдолсон нэгэн байхад, нулимсаа тунаруулан зогсох нэгэн ч цөөнгүй байсан юм. 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордож байгаа идэр залуусыг аймгийн орлогч дарга А.Түвшинбат үдэн гаргах үеэр “ Та нар ээж аавын хүү байсан бол одоо эх орны хүү болж эх орноо хамгаалж, тэсвэр хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, хүнд хэрэгтэй сайн чанар бүхнийг эр цэргийн албанаас сурч мэдэж төлөвшинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм”. Эрийн цээнд хүрч цэргийн алба хаана гэдэг эр хүн бүрийн хүндтэй үүргийн нэг бөгөөд энэхүү алба нь амьдралынхаа туршид дурсан санах сайхан дурсамж үлдээдэг хосгүй алба юм. Цэргийн алба нь эр хүний тэсвэр хатуужил, зориг зүрхийг чангалж, эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгодгоороо онцлогтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%