“Монголын үндэсний маркетингийн холбоо”-ноос жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг Монголын “Маркетеруудын өдөр” болгон зарласан. Тус өдрийн хүрээнд 5 дахь жилдээ “I.m marketer” уриан дор 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд маркетингийн салбарын мэргэжлийн холбоод, агентлагууд, их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгууллагуудыг хамруулсан маркетингийн салбарыг сурталчлах, хийсэн бүтээснээ бусдад таниулах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр холбогдох удирдлагууд хэвлэлийн бага хурал зохион явууллаа. Тус арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагддаг бөгөөд жил ирэх тусам оролцох маркетеруудын тоо нэмэгдэж харилцан туршлага судалж байгаагаараа ач холбогдолтой юм. Манай аймагт 100 гаруй маркетерууд байдаг ажээ.