Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүнс-эрүүл Монгол хүн” сэдэвт мэргэжлийн худалдагчийн ур чадварын тэмцээн 10 дугаар сарын 19-нд Апполло трейд компанийн байранд болох ажээ. Иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчны оновчтой тогтолцоог бүрдүүлэх, зах зээлд бараа ажил үйлчилгээ нийлүүлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх зорилготой явагдах тус тэмцээнийг аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрууд хамтран зохион байгуулна. Худалдагч нарын дунд худалдаа үйлчилгээний газрын тухай ерөнхий ойлголт стандарт, жижиглэн худалдааг зохион байгуулах чиглэл барааны нэр төрөл шинж чанар онцлог өрөлт, хураалт, худалдагчдын эрх үүрэг хөдөлмөрийн харилцааны зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар болон ур чадвар онолын мэдлэгээр шалгаруулалт явагдах ажээ. Тэмцээн 60 минут үргэлжлэх юм.