Дархан хотын ойг тохиолдуулан Улс аймгийн алдар цолтой
бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2017.10.17/ Спортын ордонд
боллоо. Нийт 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн 4-т Улсын начин
Б.Серик, Д.Анар, аймгийн арслан Б.Баярбаатар, С.Ерөөлт үлдэн үзүүр түрүүнд
Улсын начин Б.Серик Д.Анар нар барилдан Улсын начин Б.Серик түрүүлжээ.