Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРТ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛД ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН САНАЛЫГ НЬ АВАВ

2017-10-19

Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн тэтгэлгээр Дархан-Уул аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд ИТХ-ын тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журмын төслийг боловсруулсан бөгөөд журмын төсөлд сумдын иргэдээр хэлэлцүүлж, тэдний саналыг тусгах ажлыг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Дархан суманд 2 удаа зохион байгуулсан бол энэ удаа Шарын гол суманд /2017.10.18/ явуулж тус сумын ИТХ, ЗДТГ-ын ажилчид албан хаагчид,  иргэдийн саналыг авсан юм.

Аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийг дарга Р.Тунгалаг-Эрдэнэ ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих журмын төслийг танилцуулав.

Уг төсөл нь Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүд амьдралд хэрхэн нийцэж байгаа болон тогтоолын хэрэгжилт, үр дүн  ямар байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгааг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журам боловсруулан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж мөрдлөг болгох үндсэн зорилготой.

             Хэлэлцүүлэгт оролцогчид ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих журмын боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж буйд талархлаа илэрхийлсэн бөгөөд ИТХ-ын Хяналтын хороодоос гаргасан дүгнэлт, зөвлөмжийг ажил хэрэг болгох тухай нэмж оруулах  санал гаргалаа. Мөн орон нутгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийн амьдралд үзүүлж буй үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах нь сайн засаглалыг бий болгох ач холбогдолтой юм гэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%