Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн оролцоотойгоор “Жишиг гудамж-2” төслийг амжилттай хэрэгжүүлэв

2017-10-20

“Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шинэ гудамж -2” төслийг хэрэгжүүлсэн байна. Тус гудамжны 11 айлын иргэд 1 сая төгрөгийн хандив хамтран босгож Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас 2 сая төгрөг, БНСУ-ын Бусан хотын Дүнрэ, Ратори клубээс 8.150.000 төгрөг, “Иргэдийн оролцоо- Хөгжлийн түлхүүр” ТББ-аас 1 сая гаруй төгрөг буюу нийт 12 сая орчим төгрөгийн төсөвт ажлыг иргэд, олон нийтийн байгууллага, сайн дурынхны хүчээр амжилттай гүйцэтгэжээ. “Жишиг гудамж – 2” төслийн хүрээнд нийт 450 метр  явган хүний засмал зам, 420 метр блокон хайс, модон хашааг байгуулж гэр хороололд мод тарьж эко орчин бүрдүүлж 2021 он хүртэл иргэдийг өөрсдийн тарьсан модоо арчлах итгэмжлэл гардуулан өгөв.


Мод тарьж, арчлах, услах заавар зөвлөмжийг “MyClub Online Community”-ийн зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлж нийт 60 агч модыг суулгаж, иргэдэд хүлээлгэн өгсөн байна. “Жишиг гудамж-2” төслийн хүрээнд Дархан Эмпати сургуулийн сурагчид нийгэмд тустай ажлын хүрээнд уг сургуулийн 35 сурагч төслийг дэмжиж явган хүний зам тавих, мод тарих ажилд гардан оролцов. Иргэд оршин суугчид амьдрах орчноо сайжруулах зорилгоор нэгдэн нийлж, өөрсдөө санаачлан хөрөнгө босгож  олон нийтийн байгууллагатай хамтран бага өртгөөр чанартай бүтээн байгуулалтыг хийж орчноо тохижуулсан сайн жишээг “Шинэ гудамж -2” төслөөс харж болно. Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг иргэдэд хүлээлгэн өгч цаашид арчлах, хамгаалалтын ажлыг шинэ гудамж төсөлд хамрагдсан иргэд хариуцна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%