Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов

2017-10-20

            Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.10.17-ны өдөр хуралдаж 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Хонгор сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Санжаахүүгийн Даваасүрэнг төрийн дээд одон медаль "Алтан гадас одон"-оор шагнуулахаар анхан шатны байгууллагаас ирүүлсэн материалтай танилцан Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталж холбогдох дээд шатны байгууллагад уламжилхаар болсон.
2. Эмт Наран ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаархи мэдээлэлийг сонсоод шаардлага хангаж ажиллаж байна гэж үзлээ. Цаашид үйл ажиллагааг хэвийн ханган ажиллуулахыг сумын Засаг даргад даалгалаа.
3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны "Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтанд зарим өөрчлөлт оруулах тухай" 52 дугаар тогтоол/ хэлэлцээд тогтоолын 2 дахь заалтын "Менежментийн гэрээ"-ээр эзэмшүүлэн ажиллуулсугай" гэснийг хасаж "шилжүүлэн эзэмшүүлж ажиллуулсугай" гэж өөрчлөн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон баталлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%