Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

2017-10-20

Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 15 дугаар багт байрлах МЭДС-ТОБ ӨЭМТ-ийн Мангирт салбарт 20 сая төгрөгийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэв. Өнгөрсөн 9 дүгээр сард эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, тусгаарлах хаалт, дижитал өндөр хэмжигч, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг шаардлагатай 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бол энэ удаад ЭХО оношилгооны аппарат, шарлагын аппарат, нярайн шарлалт хэмжих аппаратыг хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг 14.000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл боломж нэмэгдэж байгаа юм. Дархан сумын хамгийн их хүн амтай Дархан сумын 15 дугаар багийн өрхийн эмнэлэгийг өргөтгөх ажлыг тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нарын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн бол сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын санаачлагаар Мангиртын өрхийн эмнэлэгт шаардлагатай 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр авч, өнөөдөр 2017.10.20 ны өдөр хүлээлгэн өглөө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%