Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цэргийн албанд мордох залуусаа хүлээн авч уулзав

2017-10-23

Дархан сумын 10 дугаар багаас 2017 оны 2 дугаар ээлжинд цэргийн жинэхэнэ албанд тэнцсэн эрчүүддээ Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жаргалсүрэн, П.Ихбаяр, Багийн ИНХ-ын дарга Т.Мөнхбат, Багийн Засаг дарга Б.Батсуурь, зохион байгуулагч ,нийгмийн ажилтан нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Эрүүл мэндээр тэнцэж цэргийн алба хаахаар болсон залуучуудынхаа сэтгэдлийг сонсож багийн удирдлагууд үдэн гаргаж өглөө.

Залуус хилийн цэрэг, зэвсэгт хүчний ангиудад хувиарлагдан эх орныхоо өнцөг булан бүрт эр цэргийн албыг хаах юм. Энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангаргатаа үнэнч байхаа залуус илэрхийлсэн юм. Түүнчлэн цэргийн албанд мордох залуус Дархан хотынхаа нэрийг өндөрт өргөж, албаа нэр төртэй хааж, цог золбоотой яваад ирэхийг хүслээ.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%