Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СӨХ-дын 2016-2017 оны хийсэн ажлын тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж байна

2017-10-23

Дархан сумын хэмжээнд 37 СӨХ үйл ажиллагаа явуулж нийтийн эзэмшлийн орон сууцны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг.СӨХ-дын 2016, 2017 онд хийсэн ажлын тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг Дархан сумын хэмжээнд зохион байгуулж эхлэв. 2017.10.21 ны өдөр Хээтэй хороолол 4,2 дугаар байрны СӨХ тайлангийн хурал ОИЦ сургуульд болов.

Хуралд тус байрны 20 өрх айл оролцлоо. Бадрах-Уул СӨХ-ны гүйцэтгэх захирал Э.Эрдэнэтуяа хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнав. Тус байр 24 орцтой ба 299 айл өрхтэй . Өнгөрсөн жил 15 орцонд кодтой хаалга суулгасан ч өнөөдрийн байдлаар 3 хэвийн ажиллагаатай бусад нь гэмтэлтэй. Оршин суугчид төлбөрөө төлөхгүйгээс үүдэж СӨХ-ийн засвар үйлчилгээний ажил хоцрогдож байгаа гэв.

Энэ хурлаар орцны цэвэрлэгээ, хог, гэрэлтүүлэг, дээврээс ус гоожсон, хүн амьдрахад бэрх жижиг шар шоргоолжыг устгах зэрэг асуудлыг иргэд хөндөн тавив. Иргэд оршин суугчид хангалтгүй оролцсоноос болж зөвхөн СӨХолбооны 2016,2017 оны тайлан мэдээллийг сонсов. Цаашид баг тус бүрт зохион байгуулах СӨХ-дын хуралдаа иргэд идэвхтэй сууж ирц 50+1 хүрвэл СӨХ-дын гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл зэргийг шинээр сонгох боломж бүрдэх юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%