Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төсөл хөтөлбөрөөр илүү олон ажлуудыг хийх боломж байна

2017-10-23

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын нутаг дэвсгэрт 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 18-21 ны өдрүүдэд шинэ, хуучин дархан чиглэлээр хоёр хэсэгт хуваагдаж бүтээн байгуулалтын ажлуудыг биечлэн үзэж, гүйцэтгэлийн ажилд хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын явцад төсөл хөтөлбөрөөр хийгдсэн ажлууд төсвийн мөнгийг хэмнэсэн, үр дүнтэй ажлууд болжээ.

Ганцхан жишээ дурьдахад : Дархан сумын 5 дугаар баг ”Жишиг хороолол -5“ хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тендэрээр 54 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Харин төсөл хөтөлбөрийн хүрээнд тус багт мөн адил тоглоомын талбайг “Өвөр богд хайрхан” ХХК 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

Өмнөх жилүүдэд байрны урд талын авто зогсоолыг өргөтгөх ажилд тендэрээр гүйцэтгэхэд 20-30 сая төгрөг зарцуулсан бол 2017 онд авто зогсоол өргөтгөх ажлыг 10 сая төгрөгөөр буюу нэг дахин хямд өртгөөр яг ижил хэмжээтэй авто зогсоолыг байгуулж , гүйцэтгэгч компани хүлээлгэн өгсөн байв. Иймд бүх ажлыг тендэрээр бус үнийн дүнг бууруулж төсөл хөтөлбөрийн хүрээнд илүү бага зардлаар олон ажлыг хийх боломж байгааг Дархан сумын ИТХ-ын Сумын хөгжлийн бодлогын хорооноос зохион байгуулсан хяналт шалгалтаас харж болохоор байв. Ажлын хэсгийн гишүүд нэгтгэсэн тайлан, дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын саналуудыг нэгтгэж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%