Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ТАВИХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА

2017-10-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

Тус зөвлөлийн гишүүнийг сонгохдоо аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудсаар өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 16-ны өдөр хүртэл иргэдийн саналыг авч, санал асуулгад нийтдээ 2602 хүн оролцож саналаа өгснөөс хамгийн олон санал авсан Манарбекийн Женис, Мерзетийн Баршагүл, Хайсаманы Ертай, Өнерханы Нурболат нарыг тус бүр хоёр жилийн хугацаагаар, Чохайн Байболд, Хобдашын Нуртилек, Тараны Жарас нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар томиллоо.  

Иргэний зөвлөлийг байгуулах ажилд аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын ХЭЗХэлтэс болон Цагдаагийн газраас хамтран байгуулсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллаа.

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, санал өгөх, цагдаагийн алба хаагчийн сургалт болон гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх болно.

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%