Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гар бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо.

2017-10-24

Монгол Улсын Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд хүүхэд багачууд, ард иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний идэвх оролцоог сайжруулах зорилгоор зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнүүд товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний үеэр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон, волейболын спортын мастер, "Алтан гадас" одонт Сэр-Одын Батсуурийн амжилт бүтээлийг үнэлэн сумын ИТХ-аас "Хүндэтгэл" үзүүллээ. Хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд Сайн-Оюут сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид оролцсоноос Б.Батсүрэн ахлагчтай 12-а ангийн хөвгүүд 1 дүгээр байр, Б.Ганбаатар ахлагчтай 12-б ангийн хөвгүүд 2 дугаар байр, Д.Дашзэвгэ ахлагчтай 10-б ангийн хөвгүүд 3 дугаар байр, А.Даваа ахлагчтай 12-а ангийн охидын баг 1 дүгээр байр, Б.Жавзансүрэн ахлагчтай 12-б ангийн охидын баг 2 дугаар байр, А.Хонгорзул ахлагчтай 10-а ангийн хамт олон 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж эрэгтэйчүүдээс Ү.Баттулга ахлагчтай Эрүүл мэндийн төвийн хамт олон 1 дүгээр байр, Т.Мөнхжаргал ахлагчтай Засаг даргын Тамгын газрын хамт олон 2 дугаар байр, Ө.Хашбилэг ахлагчтай Сайн-Оюут сургуулийн хамт олон 3 дугаар байр, эмэгтэйчүүдээс С.Нармандах ахлагчтай Сайн-Оюут сургуулийн хамт олон 1 дүгээр байр, Ц.Амарбаясгалан ахлагчтай Эрүүл мэндийн төвийн хамт олон 2 дугаар байр, Л.Долгорсүрэн ахлагчтай Ирээдүй цэцэрлэгийн хамт олон 3 дугаар байрыг тус тус эзэллээ. Сумын ИТХ-аас зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%